Үнэнээр далдлагдсан худал хуурмаг та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдөг юм байна.
Энэ хорвоогийн хамгийн муухай зүйл нь урвалт юм шиг. Хэзээ ч ингэхгүй дээ гэсэн хүн чинь таниас урвах тэр мөчид л хорвоо надаас дэндүү их нүүрээ буруулж байгаа мэт санагдах боллоо. Бүх зүйлд МАСК байдаг гэдгийг энэ цаг мөчид л би ойлгож байх шиг байна. Хүний амнаас гарч байгаа тэр сайхан үгс, инээж байгаа сайхан инээмсэглэл, харьцаж байсан сайхан харилцаа, хийж байгаа үйлдлүүд гээд бүгд масктай. Энэ орчлон үнэн гэх зүйлийг дэндүү үзэн ядсан юм шиг... Үнэнээр далдлагдсан худал хуурмагт хүн та битгий хууртаарай. Аль болох 100% үнэнг олж харахыг хичээгээрэй. Хүн алдаанаасаа л суралцдаг юм байна
🙂🙂🙂
Хязгаар үгүй....
Юунд ч захирагдахгүй хэзээд өөрийнхөөрөө.
Wednesday, 21 November 2018
Худал хуурмаг
Wednesday, 14 November 2018
My Sister. FOREVER
Би хоёр ихэр дүүтэй айлын том хүүхэд. Сэргэлэн цовоо зан нь дийлдэхгүй үнэхээр мундаг хоёр эрэгтэй дүүтэй. Гэхдээ миний зүрхний голд эгч эсвэл ахтай байсан бол гоёдоо гэж бодогддог. Дүүтэй байх гоё ч намайг ганцхан удаа ч болтугай өмгөөлж хамгаалж, надад халамж анхаарал тавьдаг тийм сайхан ах, эгчтэй байсансан бол мөн ч сайхнаа гээл үргэлж л бодно. Бага байхын л ганцаардаж, уйтгарладаг байсан надад ярилцах хүн бараг л байдаггүй. Ер нь байхгүй гэж хэлж болохоор..... Тиймтэй ч хэр бараг хүмүүсээс холхон байх гэж хичээдэг тийм хүүхэд байлаа. Ахлах ангид ороод өөрийнхөө мөрөөдлийг олсон. Өөрийнхөө хийж чадах бяцхан зүйлсийг ч бас олсон. Тиймээс л илтгэх урлагаар хичээллэж хүнтэй бага ч болов ярилцдаг болов. Ганцаардах байдал маань багассан ч сэтгэл доторх гуниг байсаар л байв. Анагаахад орж би мөрөөдлийнхөө замыг тавьсан. Тэр зам минь бат бөх байгаасаа гэсэндээ хэрэндээ л хичээлээ хичээж маш их зүйлийг сурсан. Гэсэн хэдий ч миний ах эгчтэй болох бодол минь байсаар байв. Хүмүүс ихэвчлэн өөртөө байхгүй зүйлийг хүсдэг. Тэр ч үнэн юм шиг. Би цаг хугацааг буцааж чадахгүйгээ мэдэх ч миний толгой доторх бодол минь хэзээ алга болохыг мэдэхгүй байлаа. Хичээлээ хийж явж байгаад би одоогийн МАИДСОНК клубт орсон. Итгэл найдвар, хүсэл тэмүүлэл, халуун сэтгэл, тусархаг зан гээд сайн сайхан хосолсон энэ ах эгч нар надад урам зориг хайрлаж миний амьдралыг утга учиртай болгож байсан юм. Яг л хүн хоёр дахь гэр бүлээ сонгож авч болдог юм шиг тийм сайхан санагдсан.
Энэ дундаас ганцхан хүн намайг чин сэтгэлээсээ хайрлаж цусан төрөл биш ч яг л миний төрсөн эгч шиг надад хандсан юм. Мэдээж бусад ах эгч нар минь ч гэсэн үргэлж сайхан харьцдаг сайн хүмүүс байдаг. Гэхдээ ярилцах тусам нэг л дотно тэр хүнийг Насанжаргал гэдэг. Ач Анагаах Ухааны Их Сургуульд Хүний Их Эмч мэргэжилээр суралцдаг. Маш богинохон хугацаанд би эгчтэйгээ дэндүү дотно болсон. Маш олон ч нууцуудаа бие биентэйгээ хуваалцаж жинхэнэ эгч дүүс болсондоо баяртай байна. Хүний амьдрал эрээнтэй бараантай байдгаас хойш бүх зүйлийг л гутранг болгож хардаг над шиг хүний амьдралд жинхэн гэрэл цацраасан тийм л үнэтэй хүн. Үргэлж яг одоогийнх шигээ намайг хайрлаж, халамжилж, анхаарал тавьж, буруу зүйл хийвэл загнадаг, уйлаад очоход нулимсыг арчаад тэвэрдэг, надад ухаарал хайрладаг тийм эгч минь байгаарай. Би ч бас сүүлчийн амьсгал хүртэлээ таньтайгаа хамт байна гэж тангаргалъя. Миний эгч болж миний амьдралд ирсэн таньдаа баярлалаа. Ийм гайхалтай хүнийг илгээсэн бурханд болон ийм сайн хүн болгож хүмүүжүүлсэн ээжид нь бас талархъя....
Нийтлэл бичээгүй жил гаран болсон болохоор догдолж бас сандарч байна шүү ххэ
Saturday, 30 December 2017
2017
Яг одоо цагын зүү 01:22 минутыг зааж байна. Гайхалтай гэмээр шинэ он гарахад ердөө 11хэн цаг гаруй хугацаа үлджээ. ☺ 2017 Миний хувьд амжилт, ололт тийм ч их байгаагүй ч гэсэн амьдралыг минь өөрчлөх шинэ санаа, танихгүй улс, шинэхэн найзууд, зоригтой ч эрсдэлтэй алхам зэргээр дүүрэн жил байлаа. Магадгүй бурхан надад 2018 онд гаргах амжилт, ололтондоо бэлд гэж бүхэл бүтэн нэг оныг өгсөн биз. . Би бэлдсээр, бэлдсээр л байгаа. Харин манай клубын хувьд үнэхээр үр өгөөжтэй сайхан жил байлаа шүү.
Бид үргэлж халуун сэтгэлээр хүмүүст тусалдаг.
Бид үргэлж сайн сайхан зүйл рүү тэмүүлдэг.
Бид нэг гэр бүл болоод хэдийнээ хоёр жилийг ардаа үджээ Энгийн юм шиг хэрнээ тэр өвөрмөц сайхан хүмүүсийг надад бэлэглэж нэг гэр бүл болгосон бурхандаа талархъя. Бидний зүрх нэгэн хэмээр цохилж, бидний сэтгэл нэгэн зүгт тэмүүлж байгаа цагт бид зогсохгүй. Би та нартаа маш их хайртай шүү. Дахин баярлалаа. МАИДСОНК ❤❤❤
Monday, 11 December 2017
КРОР. Үнэхээр гоё
Юуны өмнө баярлалаа гэж хэлье. Би крор сонсдог болоод маш олон жил болсон байна. T-ara, Speed, Exo, BIG BANG, SNSD, 2ne1, Sistar, Kard, BTS, Shinee, Superjunior, Exid, GOT7, 4 minute, Miss a, Girls day, Black Pink гэх мэт маш олон хамтлаг сонсдог. Крор сонсох нь надад хамгаас илүү аз жаргалыг авчирдаг. Шантарч, шаналж ганцаардсан, баярласан үедээ сонсож би аз жаргалыг мэдэрдэг. Энэ нь надад хүнийг хүндлэх хайрлах зүйлсүүдийг зааж өгдөг. Маш олон төрлийн хүсэл мөрөөдлийг надад бий болгож өгдөг үнэхээр гайхалтай хөгжмийн урсгал. Боломж олдвол уулзаж үзнэдээ гэсэн найдлага тээж маш олон залуучууд крор сонссоор л байгаа байх. Олон залуусыг хүсэл мөрөөдөлтэй болгосон Крор хөгжмийн урсгалдаа бааярлалаа. Энэ олон хамтлагууд дундаас BIG BANG миний хамгийн дуртай хамтлаг.
Нэг л өдөр
Төрхөөсөө л үзэсгэлэнтэй байсан
Түүний хамар өндөр, нүд нь тод
Түүний инээж байгаа нь яг л өглөөний нар шиг гэрэлтдэг
Таныг харах болгонд сайхан мэдрэмж төрдөг
Одоо хүртэл та өсвөр насны охин шиг харагдаж байна
Таны хөдөлгөөн чинь үнэхээр өхөөрдөм
Та тэрийгээ мэдэх үү?
Хөөрхөн, тайван, өхөөрдөм, үзэсгэлэнтэй
Харамсалтай нь би таны сайхан бүхнийг хэрэглэчихсэн
Тэр үнэхээр супер хүчийг эзэмшдэг
Тэр роки-гоос ч илүү хүчтэй
Эмэгтэй хүний эрч хүч
Заримдаа телевизээр гардаг
Дэлхий дээрх хамгийн хүчтэй эмэгтэй
Тэр бол миний ээж
Би сайрхахгүй ээ, Энэ тодорхой зүйл
Хэн ч түүнийг хараад надтай санал нийлнэ
Анхааралтай ажигла, Та харсан биздээ? Энэ бол миний ээж
Та бол миний дэлхий дээрх хамгийн хайртай хүн. Ээждээ хайтай шүү.
Миний ээж намхан болж би ургаж байгаа ч
Миний ээжийн тэврэлт бага болсон ч
Одооноос эхлээд би шийдэмгий байх болно
Одоо л энэ бүхэн эхэлж байна
Би таньдаа үнэтэй цаг авч өгөх чадвар одоохондоо байхгүй байгаа ч гэсэн
Амлаж байна, амлаж байна. Хамгийн сайхан цагийг
Амлаж байна, амлаж байна. Би таньдаа бэлэг болгон өгөх болно
Уучлалт хэрэггүй. Баярлалаа ээжээ
Энэ амралтын өдрөөр юу хийх вэ?
Хамт шар айраг ууцгаая.
Түүний хамар өндөр, нүд нь тод
Түүний инээж байгаа нь яг л өглөөний нар шиг гэрэлтдэг
Таныг харах болгонд сайхан мэдрэмж төрдөг
Одоо хүртэл та өсвөр насны охин шиг харагдаж байна
Таны хөдөлгөөн чинь үнэхээр өхөөрдөм
Та тэрийгээ мэдэх үү?
Хөөрхөн, тайван, өхөөрдөм, үзэсгэлэнтэй
Харамсалтай нь би таны сайхан бүхнийг хэрэглэчихсэн
Тэр үнэхээр супер хүчийг эзэмшдэг
Тэр роки-гоос ч илүү хүчтэй
Эмэгтэй хүний эрч хүч
Заримдаа телевизээр гардаг
Дэлхий дээрх хамгийн хүчтэй эмэгтэй
Тэр бол миний ээж
Би сайрхахгүй ээ, Энэ тодорхой зүйл
Хэн ч түүнийг хараад надтай санал нийлнэ
Анхааралтай ажигла, Та харсан биздээ? Энэ бол миний ээж
Та бол миний дэлхий дээрх хамгийн хайртай хүн. Ээждээ хайтай шүү.
Миний ээж намхан болж би ургаж байгаа ч
Миний ээжийн тэврэлт бага болсон ч
Одооноос эхлээд би шийдэмгий байх болно
Одоо л энэ бүхэн эхэлж байна
Би таньдаа үнэтэй цаг авч өгөх чадвар одоохондоо байхгүй байгаа ч гэсэн
Амлаж байна, амлаж байна. Хамгийн сайхан цагийг
Амлаж байна, амлаж байна. Би таньдаа бэлэг болгон өгөх болно
Уучлалт хэрэггүй. Баярлалаа ээжээ
Энэ амралтын өдрөөр юу хийх вэ?
Хамт шар айраг ууцгаая.
Kpop дууны үг. Надтай илүү ойр дуу байлаа.
Tuesday, 27 June 2017
100 - 100
Бүх зүйл 100%-иар үнэлэгддэг. Шалгалтын хариу, чанартай хийсэн зүйлс гэх мэт дүгХэрэв 100% биш 200% гэж байдаг байсан бол хүн бүхэн 200%-д хүрхийн тулд хичээж эхэлнэ.
Ингээд үзвэл бүгд тогтсон хэмжээг л мэддэг. Тэрнээс давж болно гэдгийг бодож үзээгүй. Зүгээр л 100%-иас чи 200% хүртэл хийж чадлаа хэмээдэг. Нэг ёсны магтаал гэж хэлж болох ч түр зуур л дурдагдаад өнгөрдөг.
Та бүхэн юу гэх гээд байгааг минь ойлгож байна уу? Хүмүүс тогтмол байгаа хэмжигдэхүүнийг л ашиглана. Хэн ч хэмжээнээс давж сэтгэдэггүй гэсэн үг. Одооноос сэтгэх хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм шүү. Энэ чинь эерэгээр сэтгэх урлагын нэг хэлбэр шүү дээ. Сэтгэн бодохгүйгээр бид амьдарч чадна гэж үү??? ххэ.
Monday, 26 June 2017
ХҮСЭЛ
Хүсэл мөрөөдлийнхөө зүг бид хамт гэсэн
Хэзээ ч бид бие биенээ орхихгүй найз минь
Хэрвээ чиний орон зай энд үгүй болвол
Хамгийн том хүсэл минь зөвхөн чи байх болно оо.
Хэдхэн хоногийн өмнө "Хүсэл"гэдэг нэртэй киног үзлээ. Үзээд уйлсан. Найз гэдэг хүнийг ямар байх ёстойг харуулж чадсан их сайхан кино байна лээ.
Найз гэдэг ядуу хоосон байж болно. Зөвхөн хүн чанартай, чин сэтгэлтэй байхад болно гэдгийг би энэ киноноос маш сайн ойлгож авлаа.
Subscribe to:
Posts (Atom)
Худал хуурмаг
Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...
-
Залхуурал бол чамайг бага багаар хороож байдаг хорт хавдартай адил зүйл. ЧАМД эсвэл ТАНЬД яг одоо хамгийн их хэрэгтэй зүйл юу? гэж асуу...
-
Мөрөөдөл Мөрөөдөл ер нь их сайхан зүйл юм шигээ. Би мөрөөдөл гэх бодолдоо амьлуулсан ертөнцдөө өөрийнхөөрөө байж чаддаг болохоор би мөрөө...
-
Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...