Thursday, 12 January 2017

Мөрөөдөл

Мөрөөдөл
Мөрөөдөл ер нь их сайхан зүйл юм шигээ. Би мөрөөдөл гэх бодолдоо амьлуулсан ертөнцдөө өөрийнхөөрөө байж чаддаг болохоор би мөрөөдөх дуртай. 


Хүмүүс шаналж, шархалж, айж цөхөрч, арга тасарсан тэр үед л энэ ийм байвал гоё, тэр тийм байвал гоё хэмээн мөрөөднө..... Харин би ямарч үед үргэлж мөрөөдөж байдгаараа бусдаас ялгагддаг. Нэг хүн надад хэлсэн юм. Гайхамшиг чамд учраагүй ч чи бусдад гайхамшиг болж болно. Энэ үг надад үнэхээр их зүйл бодогдуудсан. Тиймээ надад миний гайхамшиг энэ гээд хэлчихээр тэр зүйл огт байхгүй. Харин би өөрийн блогоороо дамжуулж хэн нэгний гайхамшиг нь болмоор байгаа учраас би өнөөдрийн энэхүү нийтлэлийг оруулж байна. 
Би амьдралд гомдож өөрийгөө олохгүй байгаа хэсэг бүлэг хүмүүст энэхүү нийтлэлээ зориулж бичлээ. Чи ядуу байж болно, өвчтэй ч байж болно. Надад чиний хаана амьдардаг, хэдэн найзтай, өндөр нам, өргөн бүдүүн, царайлаг царай муутай, эцэг эх чинь юу хийдэг ямар хүмүүс байх нь огт хамаагүй. Гол нь чи хүн байх нь л надад  хамаатай. Чи амьд л байгаа бол бурханд таларх. Харин эрүүл саруул байвал ээж аавдаа таларх. Харин чи хэн нэгэнд гомдож суугаа бол өөртөө таларх. Учир нь чамд замын ноход хэрэггүй. Чи аль хэдийн өөрт хэрэггүй нэгнийг хаян өөрийнхөө ачааг хөнгөрүүлсэн байна. Одоо юуг хүлээж сууна вэ? чамд гар хөл гээд хүнд байх ёстой бүх юм байна. Одоо зүгээр л үзгээ аваад бич. Чамд юу хэрэгтэй байна вэ? Чи юуг хайж байна вэ? Чи ТЕРБУМ доллартай болвол аз жаргалтай байх уу? Харин чиний ЭЭЖ энэ хорвоогоос явчихвал чи аз жаргалтай байх уу? Тэр мөнгө гээч чинь чамд аз жаргалыг өгөх үү? гээд өөрөөсөө нэг асуугаад сайтар бодоод хариулаад үзээрээ...... Хариулж дуусвал чи өөрийгөө олно. Өөрийгөө олвол чи мөрөөдөж эхлэнэ. Мөрөөдөж эхэлвэл чамд зорилго гарч ирнэ. Харин зорилготой байвал чи ажилж эхэлнэ. Ажилж эхэлвэл чиний хайгаад байгаа зүйл чамд олдоно. ЭЦЭСТ нь мөрөөд. Ямар ч цаг үед мөрөөдөөд л бай. Гол нь хийж эхлэхгүйгээр мөрөөдвөл тэр чинь зүүд зэрэглээ болон хувирна шүү...... Энийг маш сайн анхаар. Мөнгө бол чиний өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө хэрэглэх хэрэглээ гэдгийг ухаар. Өөрийгөө олон мөрөөдөж эхэлсэн таньд амжилт хүсье...... :) Мөрөөдөлдөө хүрэх зам тань дардан байг. 




No comments:

Post a Comment

Худал хуурмаг

Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...