Thursday, 29 December 2016

Хариу нэхээгүй тус. МАИДСОНК

Өнөөдөр 2016 оны 12-р сарын 29. Хүйтний эрч чангарч ес эхэлсэн өвлийн нэгэн хүйтэн өдөр. Айл болгон удахгүй айлчлан ирэх шинэ оноо угтан авах гээд бүгд л дор бүрнээ завгүй л байгаа харагдана. МАИДСОНК-ын залуус бид нарч гэсэн ихээхэн завгүй байсан шүү.


За юуны өмнө багаахан танилцуулга хийсэн нь дээр байх. Манай клуб 2015 оны 12-р сарын 7-ны өдөр сайн дурын аян хийх хүсэлтэй хэдэн залуучуудын халуун сэтгэлээр нээгдсэн клуб юм. Монголын бүх Анагаахын сургуулиудаас бүрдсэн нийт 30 гишүүнтэй.  


Энэ хүн манай клубын багш. Анагаах ухааны доктор, Эмгэг судлал тэнхимийн багш  Г. Дариймаа.


Харин энэ хүн бол манай клубын тэргүүн. Шинэ анагаах ухаан дээд сургуулийн Уламжлалт Анагаах Ухааны ангийн оюутан Э. Өнөржаргал. Манай клубын тэргүүн гэхээсээ илүүтэйгээр бид бүгдийн аав шиг л хүндээ. Хичээлий хийнэ, клубээ удирдаж чиглүүлнэ, ажилаа хийнэ, фэйж хуудасаа хөтөлнө гээд л их л ажлыг зэрэг амжуулж чаддаг гайхмаар мундаг хүн. 


За энэ хүн бол манай клубын зөвлөх. Анагаахын шинжлэх ухааны үндэсний  их дээд сургуулийн Биоанагаахын 4-р курсын оюутан Ц. Одгэрэл. Клубын хамаг л ажлыг хийдэг юм дөө. Ухаантай, яриасаг, нийтэч хүн дээ. 


Харин энд бид бүгд бүрэн бүрэлдхүүнээрээ зогсож байгаа нь энэ. Бүгд л өөрсдийн гэсэн авъяастай, хичээл сурлагадаа сайн, хөөрхөн, яриасаг, нийтэч хүмүүс манай клубт байдаг. Дэндүү гэмээр сайхан сэтгэлтэй манай ах эгч нар энэ өдөр жил бүр зохион байгуулдаг дархлаатай шинэ жил сайн үйлсийн аянаа зохиолоо. 



Ингээл өөрсдийн гараар жижиг тоглоом хийн бэлэгээ боож дуусаад зурагаа татуулсан юм. 





Ингээд халуун сэтгэлтэй залуус маань орон гэргүй, ядарсан хүүхдүүдэд бэлэг тараан нүдэнд нь инээмсэглэл тодруулж баяр хөөртэй, аз жаргалтай энэхүү өдрийг дуусгасан юм. Хүйтэн 
өдөр байсан ч гэсэн манай залуус бараг даараагүй гэсэн шүү. Хүнд туслахын хамгийн гоё нь юу гээч баярлалаа гэдэг үгийг бялуурталаа сонсох. Бид ёстой нэг сонсож өгсөн дөө. Ингээд бидний тус энэ хүрээд түр өндөрлөж байна. Анхаарлаар шагнасанд баярлалаа. :)


Saturday, 24 December 2016

Залхуурлыг тэжээгч гол судас нь маргааш юм.

Залхуурал бол чамайг бага багаар хороож байдаг хорт хавдартай адил зүйл. 
ЧАМД эсвэл ТАНЬД яг одоо хамгийн их хэрэгтэй зүйл юу? гэж асуувал 80 хувь нь мөнгө, 10 хувь нь хайр халамж, 6 хувь нь эрүүл мэнд, 4 хувь нь цаг хугацаа гэж хариулах байх. Энэ нийгэмд амьдарч буй хүмүүс ингэж хариулах болов уу гэж би бодсон юм. Ингээд би мөнгөнд дэвсүүлж нэр хүндээ алдсан цаг хугацааны үнэ цэнийг та бүхэнд хэлж өгөх бодолтой байна. Хүмүүс TIME IS GOLD гэж хэлдэг ч тэр бүр цагийг зөв зохистой өнгөрүүлдэггүй. 
For example, I


Цаг хугацааг мөнгө гэж бодож үзье л дээ. 1 секунт 1 төгрөг. Ингээд бодвол:
- 1 минут 60 төгрөг
- 1 цаг 3600 төгрөг
- 24 цаг 86400 төгрөг
- 365 хоног 31,536,000 болж байна.
БИ хоногийн 24 цагийн 8 цагийг унтаж, 6 цагийг хичээлээ хийж, үлдсэн 8 цагийг ямарч үр бүтээлгүй өнгөрөөдөг. Бүүр өөртөө хэрэгтэй нэг ч зүйл хийдэггүй гээд боддоо. Манай ах надад  чиний энэ залхуурал бол 'ЭМЭГНЭЛ' гэж хэлсэн. Би бодож үзсэн. Тэгэхэд эмгэнэл болж таарсандаа.  Би нийтдээ 28800 төгрөгийг зүгээр л хаячихдаг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв. Та бүхэн боддоо оюутан хүний амьдралд өдөрт 28800 төгрөг салхинд хийсгэнэ гэдэг бол үнэхээр аймшиг шүү. Үнэн шүү энэ бол аймшигтай хэрэг. Анагаахын оюутан бидэнд 1 өвчний талаар бичсэн ном авах мөнгө. Энэ номыг уншихад бид нэг хүнийг өвчнөөс салгаж чадах мэдлэгийг олж авна гэсэн үг.  
Хүмүүс тэр бүр мөнгөө хаях дургүй. Угаасаа ч дуртай хүн гэж юу байхав...... Хүн яавал мөнгө олох вэ? гэж л боддог. Зарим нь бүүр мөнгө л байвал бүх зүйл болно ч гэж боддог.  Харин тэр мөнгө гэх цаасыг олоход тусалдаг цаг хугацааг огт анзаардаггүй юм билээ. 
Миний бодлоор хамгийн түрүүнд цаг хугацааг ашиглаж амжилтанд хүрвэл мөнгө урсаад л  орж ирнэ. Ингэж чадсан чи мэдээж өөрт хэрэгтэй зарим зүйлсээ ч бас олсон байх болов уу гэж бодож байна. Амжилтанд хүрсэн хүний үгийн санд залхуурал гэдэг үг байдаггүй юм. Энийг жижигхэн тархиндаа анхаараад авна биз. 
Эцэст нь хэлэхэд чи залхуурч хийх гэсэн зүйлсээ маргааш хийе гэж бодож байвал цаг хугацааг мөнгө болгож төсөөл. Миний бодлоор чи бодож эхлээд л хичээлээ хийх гээд гүйх байх. Би ч гэсэн тэгсэн юм. Чи маргааш гэж хойшлуулах тусам залхуурлыг хооллож байна аа л гэсэн үг. За үүнийг уншаад та бүхэнд нэг зүйл бодогдуулах байх гэж найдаж байна. 


Цагийг ингэж л ашиглах хэрэгтэй гэж би хэлээд байгаа юм шүү дээ. Хэхэ. 



Wednesday, 21 December 2016

НОМ

НОМ БОЛ ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЦОНХ МӨН. Тиймээ...... Энэ бол үнэний дээд үнэн, худлыг номхотгогч цор ганц зүйл. 


Би яг одоо Жюль Вернийн ДЭЛХИЙГ ТОЙРСОН 80 ХОНОГ гэдэг номыг уншиж байна. Энэ номонд дэндүү гэмээр нямбай хүний тухай гардаг. Энэ номыг уншиж эхлээд би хүн хаана ч байсан, юуг ч байсан дээд зэргийн нямбай хийж чадвал ямар ч бүтэлгүйтэл гаргахгүй гэдгийг ойлголоо. Гэрээсээ гараад клубын байрлуугаа очих алхам бүрээ тоолдог баян хүний тухай өгүүлэх энэ ном надад үнэхээр их таалагдаж байна. 


Хүмүүс мөнгөнд шунаж дурладаг шиг би номонд дурлаж байна. Та ч бос ном уншиж өөрийнхөө бяцхан тархинд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийгээрэй. Хэтэвч зузаандаа хүн жаргалтай амьдрахгүй. Харин тархиндаа олон үрчлээстэй хүн аз жаргалтай, эрүүл энх, урт удаан амьдрана. 







Tuesday, 20 December 2016

Миний хажуу байгаа амьд бурхан

Надад байгаа бурхан бол миний ээж юм. Миний шүтээн л гэсэн үгдээ. Найз, сэтгэл зүйч, багш, зохиолч, дуучин, хөгжимчин гээд олон төрлийн авъяасаараа надаа тусалдаг энэ л хүнийг би дэндүү шүтдэг. Мөнгө, эд зүйл, найз нөхөд гээд бүх зүйлийг би бурханд өгч чадна. Гагцхүү ээжийг минь л надаас бүү холдуулаач гэж үргэлж хүснэ.  


Бурхан хүнийг өгсөн шигээ буцаагаад авдаг нь хорвоогийн жам гэж бодохоор л миний ирээдүй харанхуйлах шиг болж байна. Би энэ л хүнийг хайрлаж, энэ л хүнийг шүтэж, энэ л хүн шиг болохын тулд амьдарч байна. Намайг аз жаргалаар дүүрэн өсгөж өгсөн ээжийгээ би жаргаах ёстой гэсэн бодол  миний толгойд эргэлднэм. 


Явсан хойно нь хэнээс ч гуйгаад олдохгүй тэр үнэт эрдэнээ хайрлаж яваарай хүмүүс минь. Уурлаж хатуу үг хэлсэн бол ээжээсээ уучлалт гуй. Магд маргааш ганцаараа нойтон дэртэй өглөөг угтаж болзошгүй. Гэмшил ямагт хоцорсон байдаг. 




New year

Шинэ жил айлчлан ирэх дөхсөөр. Хүн болгон л хайртай хүмүүстэйгээ мартагдхааргүй шинэ жилийг өнгөрүүлэх хүсэл тээн алхсаар. Энэхүү баярын уур амьсгал орж эхэлсэн тэр цаг үеээс л л хүмүүсийн сэтгэл санаа нь баяр хөөрөөр дүүрэн болчихдог. Энэ нь надад их таалагддаг. Энэ  үед хүмүүстэй ярилцахад их гоё шүү.  Учир нь манай Монголчууд том жижиггүй бүгд л нүүрэндээ баас түрхцэн юм шиг ярвайж явдаг. Энийг хараад би хайран нүүрний арьс л гэж бодох юм даа. Хүн болгоныг аз жаргалаар дүүрэн болгодог учраас энэ баярт дуртайг минь яанааа. 


Хайртай хүмүүсийг минь аз жаргалтай, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байлгаж өгөөрэй гэж Санта өвөөс таниас хүсье.  Хүслийг минь биелүүлж өгөөрэй. :) 



Monday, 19 December 2016

Friends


Хоёр бие нэг сэтгэлд нэгдэхийг нөхөрлөл гэдэг гэсэн. Би нөхөрлөл гэж юу болох талаар одоо болтол ойлгоогүй явж байгаа. Учир нь би маш олон найзтай. Надад одоогоор 7 найз байдаг. Бүгд л их хөөрхөн, ухаалаг хүүхдүүд. Бид одоо 19,20 хүрсэн хүмүүс байдаг ч гэсэн би том хүн, оюутан эсвэл хүүхэн гэж хэлүүлэх дургүй. Учир нь бид амьдрал гэх их далайд ороогүй л явж байгаа. Оюутан гэж хүмүүсийн нүдэнд харагдах боловч сэтгэхүй нь яг л жаахан хүүхэд шиг. Ийм л найзууд надад бий. 


Би энэ хүүхдүүдээс хэн нь үүрдийнх, хэн нь зуурдынх болохыг бас л олоогүй л явна даа. Зовж явхад нөхрийн чанар танигдана гэдэг үг их үнэн шүү. Хэрэгтэй үед зарим нь тусална, зарим нь хаяаад явна. Энэ л үед би найзуудыгаа дутуу таньж гэж боддог. Тиймээс л одоо болтол жинхэнэ найз надад байхгүй мэт санагдаж сэтгэл өвддөг. Үүрдийнх гэж боддог найз замын танил болж, зуурдынх гэж боддог найз жинхэнэ найз болдог нь амьдралын гашуун үнэн юм даа. 


МАИДСОНК



Энэ бол манай клуб. Үгүй ээ гэр бүл гэх нь зөв юм байна. Ээж ааваас минь ч дутхааргүй намайг ойлгож, зөвлөдөг хүмүүс энд байдаг. Дэндүү гэмээр ухаалаг сайхан сэтгэлтэй энэ хүмүүсээр би маш их бахархадаг. Харь элгийн санагдах ёстой энэ хүмүүс надад аав ээжээс минь  дутхааргүй үнэ цэнэтэй. Би тэдэндээ хайртай. Анх удаа клуб гэх зүйлд ороход маш олон зүйлийг ойлгуулж өгсөн ах эгч нартаа баярлалаа. 


Би МАИДСОНК-д ороод удаагүй байгаа ч надад сурсан зүйл чамалхааргүй олон бий. Царайлаг, яриалаг, ухаантай, сайхан сэтгэлтэй, авъяастай гээд олон чадвартай хүмүүс манай клубт байдаг шүү. Та өөр хаанаас ч хайгаад олохгүй. Учир нь бид бүгд үргэлж сайхан сэтгэлээр урагш нэг алхдаг. Клубынхаа гишүүд болон багшид аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 


Манай клуб саяхан нэг нас хүрсэн. 

Эцэст нь: ХҮН ХААНА СУРАХ НЬ ЧУХАЛ БИШ, ЮУ СУРАХ НЬ ЧУХАЛ. Эрдэнэбатын Өнөржаргал.

Saturday, 17 December 2016

Анхных

Хүсэж хүсэж нээсэн блогтоо анхныхаа сэтгэгдэлийг үлдээж байгаадаа баяртай байна. Блог нээнэ гэдэг их амаргүй юм. Нээсний дараа хөтөлнө гэдэг бүр ч хэцүү гэдгийг ойлгоод удаагүй л байна даа. Юу бичих, юуг анхаарах гээд бодоход их хугацаа царцуулсан. Харин одоо эхний алхамаа хийж байна. 


БИ өөртөө нэгэн том зорилго тавьлаа. Тэр бол ӨӨРЧЛӨЛТ. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг билүү тэгвэл нэг оролдоод үзэхсэн гэж дотроо бишгүй л удаан хүсэж байсан юм. Яг одоо тэр шийдвэртэй бат зогсож чадах мэт итгэл төрж байна. Учир нь намайг чадна гэж итгэж байгаа хүмүүсийг хараад зориг орох шиг болсон. Ингэж л би амжилтын өөд тэмүүлэх гээд үдээсээ чангалж байна. 
.


Wednesday, 14 December 2016

Эхлэл

Өөртөө итгэ. Итгэсэн итгэлээ сэлгэ. Харин дараа нь бүтээ. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд. Ингэж гэмээ нь хүн та амжилт гэх эверестийн оргилд гарна. 

Худал хуурмаг

Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...