Өнөөдөр 2016 оны 12-р сарын 29. Хүйтний эрч чангарч ес эхэлсэн өвлийн нэгэн хүйтэн өдөр. Айл болгон удахгүй айлчлан ирэх шинэ оноо угтан авах гээд бүгд л дор бүрнээ завгүй л байгаа харагдана. МАИДСОНК-ын залуус бид нарч гэсэн ихээхэн завгүй байсан шүү.
За юуны өмнө багаахан танилцуулга хийсэн нь дээр байх. Манай клуб 2015 оны 12-р сарын 7-ны өдөр сайн дурын аян хийх хүсэлтэй хэдэн залуучуудын халуун сэтгэлээр нээгдсэн клуб юм. Монголын бүх Анагаахын сургуулиудаас бүрдсэн нийт 30 гишүүнтэй.
Энэ хүн манай клубын багш. Анагаах ухааны доктор, Эмгэг судлал тэнхимийн багш Г. Дариймаа.
Харин энэ хүн бол манай клубын тэргүүн. Шинэ анагаах ухаан дээд сургуулийн Уламжлалт Анагаах Ухааны ангийн оюутан Э. Өнөржаргал. Манай клубын тэргүүн гэхээсээ илүүтэйгээр бид бүгдийн аав шиг л хүндээ. Хичээлий хийнэ, клубээ удирдаж чиглүүлнэ, ажилаа хийнэ, фэйж хуудасаа хөтөлнө гээд л их л ажлыг зэрэг амжуулж чаддаг гайхмаар мундаг хүн.
За энэ хүн бол манай клубын зөвлөх. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их дээд сургуулийн Биоанагаахын 4-р курсын оюутан Ц. Одгэрэл. Клубын хамаг л ажлыг хийдэг юм дөө. Ухаантай, яриасаг, нийтэч хүн дээ.
Харин энд бид бүгд бүрэн бүрэлдхүүнээрээ зогсож байгаа нь энэ. Бүгд л өөрсдийн гэсэн авъяастай, хичээл сурлагадаа сайн, хөөрхөн, яриасаг, нийтэч хүмүүс манай клубт байдаг. Дэндүү гэмээр сайхан сэтгэлтэй манай ах эгч нар энэ өдөр жил бүр зохион байгуулдаг дархлаатай шинэ жил сайн үйлсийн аянаа зохиолоо.
Ингээл өөрсдийн гараар жижиг тоглоом хийн бэлэгээ боож дуусаад зурагаа татуулсан юм.
Ингээд халуун сэтгэлтэй залуус маань орон гэргүй, ядарсан хүүхдүүдэд бэлэг тараан нүдэнд нь инээмсэглэл тодруулж баяр хөөртэй, аз жаргалтай энэхүү өдрийг дуусгасан юм. Хүйтэн
өдөр байсан ч гэсэн манай залуус бараг даараагүй гэсэн шүү. Хүнд туслахын хамгийн гоё нь юу гээч баярлалаа гэдэг үгийг бялуурталаа сонсох. Бид ёстой нэг сонсож өгсөн дөө. Ингээд бидний тус энэ хүрээд түр өндөрлөж байна. Анхаарлаар шагнасанд баярлалаа. :)