Friday, 14 April 2017

Өөртөө итгээд нэг үзчих. Чамд алдах юм байхгүй.

Хүн болгонд өөрсдийн гэсэн авъяас чадвар, өөрсдийн гэсэн мөрөөдөл, өөрсдийн гэсэн орон зай, алдар нэр байдаг. Гэхдээ энэ дундаас өөрсдийгөө олсон, мөрөөдлөө олсон, авъяас чадвараа нээж хөгжүүлсэн хүмүүс цөөхөн байдаг. Жишээ нь би. 
Би гэхэд одоо Анагаахын оюутан. Анагаахад ороод 2 жил болж байна. Би энэ сургуульд хичээж, зүтгэж орж ирсэн. Хэн нэгний хүсэлт шаардлагаар бус гэсэн үг. Хүнийг анагаадаг, хүнтэй хамгийн ойр харьцдаг тэр мэргэжилийг эзэмшиж байгаадаа би баяртай байдаг. 
Гэвч......
Би заримдаа шантардаг, үнэхээр их шантардаг. Ингэж шантарсаар байгаад энэ мэргэжил надад таалагдахаа больчих вий!!! гэдгээс илүү их айдаг. Ингэж айх айдас яагаад ч юм намайг ялан дийлж намайг бага багаар мөрөөдөлгүй болгоод байх шиг санагдана. Үүнийг би өнөөдөр л дүгнэн бодож ойлголоо. 
Хорвоо дэлхийн бүх хүмүүс өөр өөрийн гэсэн хийж чаддаг зүйлтэй байх. Ядахнаа хамгийн сайн чаддаг ганц зүйлтэй байлгүй л яахав... Харин надад бол нэг ч байхгүй. Та бүхэн итгэхгүй л байх. Би одоогоор зүгээр л урсгалаараа амьдарч яваа их сургуулийн оюутан. 
Та бүхэн гайхах байх.  Гэхдээ надад хөгжүүлээгүй далд авъяас зөндөө бий. 
- Би хөгжим тоглодог. Төгөлдөр хуур, гитар
- Дуу дуулдаг 
- Ширээний теннис, гар бөмбөг тоглодог
- Илтгэл тавьдаг
- Зураг бас зурчихдаг. 
Энэ олон зүйлийг би бүгдийг нь анхлан суралцагчийн хувиар хийдэг. Эдгээрийг би арван жилд байх үедээ сурах гэж оролддог байсан. Дахин оролдоогүй 2 жил өнгөрч. Энэ миний урсгалаараа яваагийн нэг том жишээ. Би мэргэжилийн түвшинд сурч чадах байсан ч би тэгээгүй. Их тэнэг байгааз....
Би өмнө нь их олон зүйл боддог гэж хэлж байсандаа. Энэ бодлууд дунд өөрчлөгдөх юмсан гэсэн бодол миний толгойд байнга эргэлддэг юм. Өөрчлөт хийе, ингээд үзье, тэгээд үзье гэж бодох биш бас хэд хэдэн удаа оролдож үзээд бүтэлгүйтсэн нь саашаалтай хэрэг юм байна. Огт оролдож үзээгүй хүнээс нэг алхамаар түрүүлж явна гэсэн үг. Харин би энэ удаад нэгэн хаалганы урд зогсож байна. Хаалганы цаана юу байгааг мэдэхийн тулд би онгойлгож үзэх шаардлага гарна.Үзэхгүйгээр таамаглах арга байхгүй.  Яг надтай адилхан далд авъяас чадвараа хөгжүүлж чадаагүй байгаа хүүхэд залуус байвал өөрийнхөө ертөнцийг бүтээх цаг чинь аль эрт болсон байна гэдгийг хэлье. ЗОРИГ гаргаад оролдоод нэг үз. Харин би оролдоод үр дүнг нь харах төлөвлөгөөтэй байгаа. ЗҮГЭЭР Л ИТГЭ ТЭГЭЭД ЯЛ. Би яг одоо өөртөө итгэлтэй байна. Шантрах эрх надад байхгүй. Учир нь би их олон шантарсан. Одоо бол үгүй. Чи ийм л хүн. Чи ингэж л амьдрах ёстой гэж хүмүүсийн хэлдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв чи хүсвэл хувь тавьлангаа хэзээд өөрчилж болно. Гол нь чамд юу хэрэгтэйг мэдэж байна уу? Би чадна гэсэн итгэл л байхад хангалттай. Надтай адил олон шантарсан бол одоогийн оролдлогоороо заавал үр дүнд хүр. Унших номоо гаргачаад; хараад байвал чи уншиж дуусгаж чадахгүй. Дуусгахын тулд чи нээх  хэрэгтэй юм. Өөрийгөө өөрчлөхөд чи элдэв арга хайх хэрэггүй. Хүсэх л юм бол чи хийж чадна. Үүнд л итгэ. Дахиад нэг хэлье. Итгэ тэгээд өөрийнгөө ялан дийл. Тэгвэл чи өөрөөрөө бахархах болно.  
Жич: Нэг зүйлийг санаж яв. ЧИ ЮУ Ч ХИЙСЭН, ЯМАР Ч ҮР ДҮН ГАРСАН ХАМААГҮЙ. ЭНЭ ЧИНИЙ АМЬДРАЛ. ЧИНИЙ ЕРТӨНЦ. Өөрийнхөө ертөнцөд хаана нь баймаар байвал урсгалаар биш сөрж амьдар..... Thanks... 

Худал хуурмаг

Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...