Saturday, 30 December 2017

2017

Яг одоо цагын зүү 01:22 минутыг зааж байна. Гайхалтай гэмээр шинэ он гарахад ердөө 11хэн цаг гаруй хугацаа үлджээ. ☺ 2017 Миний хувьд амжилт, ололт тийм ч их байгаагүй ч гэсэн амьдралыг минь өөрчлөх шинэ санаа, танихгүй улс, шинэхэн найзууд, зоригтой ч эрсдэлтэй алхам зэргээр дүүрэн жил байлаа. Магадгүй бурхан надад 2018 онд гаргах амжилт, ололтондоо бэлд гэж бүхэл бүтэн нэг оныг өгсөн биз. . Би бэлдсээр, бэлдсээр л байгаа. Харин манай клубын хувьд үнэхээр үр өгөөжтэй сайхан жил байлаа шүү. 
Бид үргэлж халуун сэтгэлээр хүмүүст тусалдаг.
Бид үргэлж сайн сайхан зүйл рүү тэмүүлдэг.
Бид нэг гэр бүл болоод хэдийнээ хоёр жилийг ардаа үджээ  Энгийн юм шиг хэрнээ тэр өвөрмөц сайхан хүмүүсийг надад бэлэглэж нэг гэр бүл болгосон бурхандаа талархъя. Бидний зүрх нэгэн хэмээр цохилж, бидний сэтгэл нэгэн зүгт тэмүүлж байгаа цагт бид зогсохгүй. Би та нартаа маш их хайртай шүү. Дахин баярлалаа. МАИДСОНК ❤❤❤



Monday, 11 December 2017

КРОР. Үнэхээр гоё


Юуны өмнө баярлалаа гэж хэлье. Би крор сонсдог болоод маш олон жил болсон байна. T-ara, Speed, Exo, BIG BANG, SNSD, 2ne1, Sistar, Kard, BTS, Shinee, Superjunior, Exid, GOT7, 4 minute, Miss a, Girls day, Black Pink гэх мэт маш олон хамтлаг сонсдог. Крор сонсох нь надад хамгаас илүү аз жаргалыг авчирдаг. Шантарч, шаналж ганцаардсан, баярласан үедээ сонсож би аз жаргалыг мэдэрдэг. Энэ нь надад хүнийг хүндлэх хайрлах зүйлсүүдийг зааж өгдөг. Маш олон төрлийн хүсэл мөрөөдлийг надад бий болгож өгдөг үнэхээр гайхалтай хөгжмийн урсгал. Боломж олдвол уулзаж үзнэдээ гэсэн найдлага тээж маш олон залуучууд крор сонссоор л байгаа байх. Олон залуусыг хүсэл мөрөөдөлтэй болгосон Крор хөгжмийн урсгалдаа бааярлалаа. Энэ олон хамтлагууд дундаас BIG BANG миний хамгийн дуртай хамтлаг.


Нэг л өдөр

Төрхөөсөө л үзэсгэлэнтэй байсан
Түүний хамар өндөр, нүд нь тод
Түүний инээж байгаа нь яг л өглөөний нар шиг гэрэлтдэг
Таныг харах болгонд сайхан мэдрэмж төрдөг
Одоо хүртэл та өсвөр насны охин шиг харагдаж байна
Таны хөдөлгөөн чинь үнэхээр өхөөрдөм
Та тэрийгээ мэдэх үү?
Хөөрхөн, тайван, өхөөрдөм, үзэсгэлэнтэй
Харамсалтай нь би таны сайхан бүхнийг хэрэглэчихсэн
Тэр үнэхээр супер хүчийг эзэмшдэг
Тэр роки-гоос ч илүү хүчтэй
Эмэгтэй хүний эрч хүч
Заримдаа телевизээр гардаг
Дэлхий дээрх хамгийн хүчтэй эмэгтэй
Тэр бол миний ээж
Би сайрхахгүй ээ, Энэ тодорхой зүйл
Хэн ч түүнийг хараад надтай санал нийлнэ
Анхааралтай ажигла, Та харсан биздээ? Энэ бол миний ээж
Та бол миний дэлхий дээрх хамгийн хайртай хүн. Ээждээ хайтай шүү.
Миний ээж намхан болж би ургаж байгаа ч
Миний ээжийн тэврэлт бага болсон ч
Одооноос эхлээд би шийдэмгий байх болно
Одоо л энэ бүхэн эхэлж байна
Би таньдаа үнэтэй цаг авч өгөх чадвар одоохондоо байхгүй байгаа ч гэсэн
Амлаж байна, амлаж байна. Хамгийн сайхан цагийг
Амлаж байна, амлаж байна. Би таньдаа бэлэг болгон өгөх болно
Уучлалт хэрэггүй. Баярлалаа ээжээ
Энэ амралтын өдрөөр юу хийх вэ?
Хамт шар айраг ууцгаая.

Kpop дууны үг. Надтай илүү ойр дуу байлаа. 

Худал хуурмаг

Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...