Wednesday, 21 November 2018

Худал хуурмаг

Үнэнээр далдлагдсан худал хуурмаг та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдөг юм байна.
Энэ хорвоогийн хамгийн муухай зүйл нь урвалт юм шиг. Хэзээ ч ингэхгүй дээ гэсэн хүн чинь таниас урвах тэр мөчид л хорвоо надаас дэндүү их нүүрээ буруулж байгаа мэт санагдах боллоо. Бүх зүйлд МАСК байдаг гэдгийг энэ цаг мөчид л би ойлгож байх шиг байна. Хүний амнаас гарч байгаа тэр сайхан үгс, инээж байгаа сайхан инээмсэглэл, харьцаж байсан сайхан харилцаа, хийж байгаа үйлдлүүд гээд бүгд масктай. Энэ орчлон үнэн гэх зүйлийг дэндүү үзэн ядсан юм шиг... Үнэнээр далдлагдсан худал хуурмагт хүн та битгий хууртаарай. Аль болох 100% үнэнг олж харахыг хичээгээрэй. Хүн алдаанаасаа л суралцдаг юм байна
🙂🙂🙂

Wednesday, 14 November 2018

My Sister. FOREVER

Би хоёр ихэр дүүтэй айлын том хүүхэд. Сэргэлэн цовоо зан нь дийлдэхгүй үнэхээр мундаг хоёр эрэгтэй дүүтэй. Гэхдээ миний зүрхний голд эгч эсвэл ахтай байсан бол гоёдоо гэж бодогддог. Дүүтэй байх гоё ч намайг ганцхан удаа ч болтугай өмгөөлж хамгаалж, надад халамж анхаарал тавьдаг тийм сайхан ах, эгчтэй байсансан бол мөн ч сайхнаа гээл үргэлж л бодно. Бага байхын л ганцаардаж, уйтгарладаг байсан надад ярилцах хүн бараг л байдаггүй. Ер нь байхгүй гэж хэлж болохоор..... Тиймтэй ч хэр бараг хүмүүсээс холхон байх гэж хичээдэг тийм хүүхэд байлаа. Ахлах ангид ороод өөрийнхөө мөрөөдлийг олсон. Өөрийнхөө хийж чадах бяцхан зүйлсийг ч бас олсон. Тиймээс л илтгэх урлагаар хичээллэж хүнтэй бага ч болов ярилцдаг болов. Ганцаардах байдал маань багассан ч сэтгэл доторх гуниг байсаар л байв. Анагаахад орж би мөрөөдлийнхөө замыг тавьсан. Тэр зам минь бат бөх байгаасаа гэсэндээ хэрэндээ л хичээлээ хичээж маш их зүйлийг сурсан. Гэсэн хэдий ч миний ах эгчтэй болох бодол минь байсаар байв. Хүмүүс ихэвчлэн өөртөө байхгүй зүйлийг хүсдэг. Тэр ч үнэн юм шиг. Би цаг хугацааг буцааж чадахгүйгээ мэдэх ч миний толгой доторх бодол минь хэзээ алга болохыг мэдэхгүй байлаа. Хичээлээ хийж явж байгаад би одоогийн МАИДСОНК клубт орсон. Итгэл найдвар, хүсэл тэмүүлэл, халуун сэтгэл, тусархаг зан гээд сайн сайхан хосолсон энэ ах эгч нар надад урам зориг хайрлаж миний амьдралыг утга учиртай болгож байсан юм. Яг л хүн хоёр дахь гэр бүлээ сонгож авч болдог юм шиг тийм сайхан санагдсан. 
Энэ дундаас ганцхан хүн  намайг чин сэтгэлээсээ хайрлаж цусан төрөл биш ч яг л миний төрсөн эгч шиг надад хандсан юм. Мэдээж бусад ах эгч нар минь ч гэсэн үргэлж сайхан харьцдаг сайн хүмүүс байдаг. Гэхдээ ярилцах тусам нэг л дотно тэр хүнийг Насанжаргал гэдэг. Ач Анагаах Ухааны Их Сургуульд Хүний Их Эмч мэргэжилээр суралцдаг. Маш богинохон хугацаанд би эгчтэйгээ дэндүү дотно болсон. Маш олон ч нууцуудаа бие биентэйгээ хуваалцаж жинхэнэ эгч дүүс болсондоо баяртай байна. Хүний амьдрал эрээнтэй бараантай байдгаас хойш бүх зүйлийг л гутранг болгож хардаг над шиг хүний амьдралд жинхэн гэрэл цацраасан тийм л үнэтэй хүн. Үргэлж яг одоогийнх шигээ намайг хайрлаж, халамжилж, анхаарал тавьж, буруу зүйл хийвэл загнадаг, уйлаад очоход нулимсыг арчаад тэвэрдэг, надад ухаарал хайрладаг тийм эгч минь байгаарай. Би ч бас сүүлчийн амьсгал хүртэлээ таньтайгаа хамт байна гэж тангаргалъя. Миний эгч болж миний амьдралд ирсэн таньдаа баярлалаа. Ийм гайхалтай хүнийг илгээсэн бурханд болон ийм сайн хүн болгож хүмүүжүүлсэн ээжид нь бас талархъя.... 
Нийтлэл бичээгүй жил гаран болсон болохоор догдолж бас сандарч байна шүү ххэ 

Худал хуурмаг

Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...