Tuesday, 27 June 2017

100 - 100

   Бүх зүйл 100%-иар үнэлэгддэг. Шалгалтын хариу, чанартай хийсэн зүйлс гэх мэт дүгХэрэв 100% биш 200% гэж байдаг байсан бол хүн бүхэн 200%-д хүрхийн тулд хичээж эхэлнэ. 
Ингээд үзвэл бүгд тогтсон хэмжээг л мэддэг. Тэрнээс давж болно гэдгийг бодож үзээгүй. Зүгээр л 100%-иас чи 200% хүртэл хийж чадлаа хэмээдэг. Нэг ёсны магтаал гэж хэлж болох ч түр зуур л дурдагдаад өнгөрдөг. 
Та бүхэн юу гэх гээд байгааг минь ойлгож байна уу? Хүмүүс тогтмол байгаа хэмжигдэхүүнийг л ашиглана. Хэн ч хэмжээнээс давж сэтгэдэггүй гэсэн үг. Одооноос сэтгэх хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм шүү. Энэ чинь эерэгээр сэтгэх урлагын нэг хэлбэр шүү дээ. Сэтгэн бодохгүйгээр бид амьдарч чадна гэж үү??? ххэ. 

Monday, 26 June 2017

ХҮСЭЛ

Хүсэл мөрөөдлийнхөө зүг бид хамт гэсэн
Хэзээ ч бид бие биенээ орхихгүй найз минь
Хэрвээ чиний орон зай энд үгүй болвол
Хамгийн том хүсэл минь зөвхөн чи байх болно оо.


Хэдхэн хоногийн өмнө "Хүсэл"гэдэг нэртэй киног үзлээ. Үзээд уйлсан. Найз гэдэг хүнийг ямар байх ёстойг харуулж чадсан их сайхан кино байна лээ.
Найз гэдэг ядуу хоосон байж болно. Зөвхөн хүн чанартай, чин сэтгэлтэй байхад болно гэдгийг би энэ киноноос маш сайн ойлгож авлаа.

ИнЭЭмСэГлЭл

За байз.... Юу гэдэг билээ дээ. Хөөрхөн болох хэцүү бишээ, зүгээр л инээмсэглэ өөрийнхөөрөө бай. Гээд л  сайхан дуу телевез, радиогоор явж байхыг сонслоо. Хөөрхөн юм аа. 
Энэ жоохон хүүхдүүд. Хайр хүргэм тэр хөөрхөн инээд, дурлах шахам тэр анхилуун үнэр бүгдээрээ гоё. 

Аз жаргалыг түгээх гэж тэд энэ хорвоод бидэн дээр ирдэг байх. Уйлах дуугаараа гэрийн жавар үргээж, инээх дуугаараа  аз жаргал авчирч аргагүй л сахиусан тэнгэр гэмээр тэр хөөрхөн амьтдыг хайрлахгүй байхын аргагүй биз. Монголын бүх сайхан хүүхдүүдэд аз жаргал хүсэе. Тэдний ирээдүй үргэлж сайн сайхан байх болтугай. Монголын минь үрс эрүүл энх аз жаргалтай өсөж том болоосой. 


Friday, 9 June 2017

Баярлалаа

Баярлалаа гэдэг үгэнд асар их хайр шингэсэн байдаг. Мэдээж тэр үгийг чин сэтгэлээсээ хэлж байгаа тохиолдолд юм шүү дээ. Ганц л үг асар их эерэг энергийг өөртөө агуулнам.


ХОРВОО ЕРТӨНЦ ЧАМД БАЯРЛАЛАА. 

Хүйтэн хөндий энэ орчлонг дулаацуулж, дүүргэх халуун сэтгэлтэй хүмүүсийг энд байлгаж байдагт баярлалаа. Миний гарын таван хуруунд багтах тэр нэгэн найз минь "ХОРВОО ЕРТӨНЦ ЧАМД БАЯРЛАЛАА" блогыг хөтөлдөг. http://bayrlala.blogspot.com/?m=1
Найз минь хэн нэгнийг буруутгах гэж биш, доромжлох гэж биш, гомдоох гэж биш сайхан сэтгэл, эерэг уур амьсгалыг бусдад түгээх гэж энэхүү блогыг хөтөлдөг. Хэрэв та над шиг гутранг үзэлтэн бол энэхүү блог руу зочилоод нэг үзээрэй. Гутранг бодлоо хөөн явуул.... Эерэгээр сэтгэх гайхамшиг жинхэнэ энэнд л оршино. Анхаарал тавьсанд баярлалаа. 

Thursday, 8 June 2017

Байгаа бүхэн минь.....

Тиймээ. Надад мөнгө байхгүй, бусдад гайхуулхаар сайхан бие хаа байхгүй, бусдыг татах хөөрхөн царай ч байхгүй. Гагцхүү надад хүнд туслах сайхан сэтгэл, өрөвч зан, хүнийг хайрлах хайр л байна.
Энэ хайранд минь алдахыг хүсдэггүй бүх хүмүүс минь орно. 
Хүйтэн хөндий энэ орчлонд хүнээрээ дуусах л хамгийн үнэтэй зүйл гэж бодном.

Худал хуурмаг

Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...