За байз.... Юу гэдэг билээ дээ. Хөөрхөн болох хэцүү бишээ, зүгээр л инээмсэглэ өөрийнхөөрөө бай. Гээд л сайхан дуу телевез, радиогоор явж байхыг сонслоо. Хөөрхөн юм аа.
Энэ жоохон хүүхдүүд. Хайр хүргэм тэр хөөрхөн инээд, дурлах шахам тэр анхилуун үнэр бүгдээрээ гоё.
Аз жаргалыг түгээх гэж тэд энэ хорвоод бидэн дээр ирдэг байх. Уйлах дуугаараа гэрийн жавар үргээж, инээх дуугаараа аз жаргал авчирч аргагүй л сахиусан тэнгэр гэмээр тэр хөөрхөн амьтдыг хайрлахгүй байхын аргагүй биз. Монголын бүх сайхан хүүхдүүдэд аз жаргал хүсэе. Тэдний ирээдүй үргэлж сайн сайхан байх болтугай. Монголын минь үрс эрүүл энх аз жаргалтай өсөж том болоосой.
No comments:
Post a Comment