Би огт ойлгохгүй байна. Гомдоллодог хэрнээ тэд өөрчлөгддөггүй.Тэвчишгүй нь гэдэг хэрнээ тэндээ үлддэг. Хаана байгаадаа харамсдаг хэрнээ яг тэндээ л эргэлзсээр үлддэг. Нөгөө л амьдрал, нөгөөл нөхөд, нөгөө л баар.
Тэд амжилтыг хүсдэг. Тэгсэн атлаа гараа ч хөдлөгдөггүй. Амжилт алдар нэрийг тэд мөрөөддөг. Тэгсэн хэрнээ түүнийхээ төлөө юу ч хийдэггүй. Хумсын төдий ч, хуруугаач хөдөлгөдөггүй. БИ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. ЯАГААД??????? Өндөрт гарнаа гэж тэд ярьдаг. Тэгвэл.... нэг л юмаа давтаад л байвал.... Үр дүн нь ч гэсэн огт өөрчлөгдөхгүй. Энд төвөгтэй юм байхгүй энгийн л хар ухаан. Том өөрчлөлт хүсэж байна уу?? Тэгвэл том алх!
Зориг зүрхтэй хөдөл. Зорилгынхоо төлөө тэмц.Чиний хөлс дусална. Зарим найзуудаач алдана. Гэхдээ золиос үргэлж байдаг.
Харин чи тэгж чадах уу??? Энэ чиний байх ёстой газар биш. Илүү потинциал чамд бий. Илүү өндөрт хүрэх хүч бий. Эрсдэлээс юундаа чи зүрхшээгээв??? Ганц хоёр алдах ямар хамаа байна. Харин хий гэж зориглохгүй бол чи сүйрнэ. Тэр чинь амьдрал биш үхэхээ л хүлээж байна. Үхэл чамруу өдөр өдрөөр дөхнө. Зорилгоосоо шантарч ухарвал үлдсэн амьдралаа чи тэгж л өнгөрөөнө. Гэтэл боломж тэнд байгаал байгаа. Хүрэх зам нээлттэй байгаа.
Тиймээ.... Хэцүү байх болно. Гэхдээ үр дүн нь амттай. Энэ бүхний ард гарчихаад ингэж хэлж байна гэж төсөөлдөө. 'Намайг харцгаа' БИ ЧАДСАН. БИ НЯЦААГҮЙ. Хэнч итгэхгүй байхад би өөртөө итгэсэн. Амьдарлаа би л бүтээнэ. Энэ хөлгийн ахмад нь би. Мөрөөдлийнхөө найруулагч нь би.
Өөрөөрөө бахархаж яг тэр мөчийг төсөөл. Би хийж чадсан гэж хэлэх тэр омогшил. Чи л үүнийг бодит болгоно. Нэг л юмыг бүү март. БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ. Бүх юманд боломж бий. Гол нь ЧАДНА гэх ИТГЭЛ л хэрэгтэй.
Би огт ойлгохгүй байна. Яагаад би хичээж болдоггүй юм??? Эцсийг нь үзэж чаддаггүй юм??? Үхлээ хүлээх амьд үхтэл болдог юм??? ГАНЦ Л АМЬДРАНА ШДЭЭ гэж тэд ярьдаг. Гэхдээ зөв амьдрал ганц л байхад хангалттай. Үнэн гэвэл тэр...
Олон хүн үүнийг уишилгүй өнгөрч байгаа. Бүрэн анхаарахгүй байгаа хүмүүс ч бий. Тийм хүмүүс тэндээ л үлдэцгээнэ. Нэг л өдөр бүх юм оройтсон байх болно. Хувь тавилан тэдэнтэй нүүр тулна.
Потинциалдаа хүрэх гэж хичээхгүй байхаас дор амьдрал би мэдэхгүй.Амьдралаас өгөх боломж бүрийг ашигла. Тэгвэл чи үхэх өдрөө өөртөө харамсахгүй.
No comments:
Post a Comment