Thursday, 5 January 2017

Өөрийгөө тайвшруулах бяцхан арга


Би ер нь сэтгэлийн хөөрөл ихтэй хүн л дээ. Зүгээр байж байгаа л уурлах, уйлах, инээх, гуниглах гээд 5 минутанд олон янзын сэтгэл хөдлөлийг илэрхийчихдэг. Бодоод байхад өнгөрсөн асуудал, муухай дурсамжууд, одоо тулгараад байгаа асуудлаасаа салж чадахгүй байгаа хүн л ингэж их сэтгэл хөдлөлийг гаргадаг болов уу гэсэн бодол нэгэн орой толгой дэлсээд авлаа. Би энэ асуудлыг шийдхийн тулд оюутан ангийн гурван найз охиноо оруулсан чат нээсэн юм. Сошиал ертөнцийг бас өөрт болон найзууддаа хэрэгтэйгээр ашиглаж болох санаа юм... 
Миний  нээсэн чат Сэтгэл зүйч Мөнхгэрэл овогтой Өнөрцэцэг гэдэг нэртэй. Энэ Өнөрцэцэг гэдэг хүн манай гурван охины нэг нь. Бид гуравтаа л хөөрхөн сэтгэл засах зөвөлгөөг өгөөд л байдаг юм даа. Би яг л жинхэнэ сэтгэл зүйчтэй ярьж байгаа мэт төсөөлж чат бичдэг. Тог тог гээд хаалга тогших нь хүртэл яг л бодитоор хийж буйг илтгэх шиг болсондоо. Ингээд бидэн гурав нь ээлжлэн энэ хүн дээр орж хамаг асуудлаа ярин тэрхэн зуур бас тайвширлыг мэдэж чадсан юм. Та бүхэн ч гэсэн нэг туршаад үзэхэд алдаад байх зүйлгүй л байх. Гол нь өөрийнхөө хамгийн их итгэдэг хүмүүстэйгээ чат нээх хэрэгтэй шүү. Бас тэднийгээ миний найз, миний эгч, миний ээж, аав... гэж бодолгүй сэтгэлзүйч хэмээн төсөөлж хүндэтгэлтэй ярих хэрэгтэй болов уу?? Илүү зугаатай сонирхолтой бодитой болж өгдөг гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз. 
Бид чинь залуу халуухан, унаж босдог энэ насандаа хэрэггүй зүйл хийж өнгөрөөхөд дэндүү хайран биш гэжүү. Амьдрал богинохон шүү найзуудаа. :) ;)


No comments:

Post a Comment

Худал хуурмаг

Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...