Wednesday, 3 May 2017

Аав......

Хатуухан хэлдэг ч цаанаа бас л зөөлөн дулаахан, үрийнхээ аз жаргалтай байхыг хархаас илүү зүйл хүсдэггүй тэр хүнийг ААВ гэдэг. Энэ хатуу хорвоод хүнд гэсэн болгоныг туулж өдий зэрэгт өсгөж аав таньдаа охин нь баярлалаа. Энэхэн амьдралын богинохон хугацаанд охин нь сайн явж олон хүний амь насыг аварч таньдаа аз жаргалыг авчирна гэдгээ амалж байна. 
Гаднаа инээж нулимсаа дотроо залигдаг аав танийгаа охин нь үргэлж шүтэж амьдрах болно оо. 
Тиймээ.... Бурханаас гуйгаад олдохгүй хоёр ихэр дүүтэй болгож өгсөнд үнэхээр их баярлалаа. Гурван үр нь сайхан амьдрана аа. Ядраад ирэхэд инээмсэглэн угтах гурван үрдээ урт насалж хайрлаарай.... Ааваа.

No comments:

Post a Comment

Худал хуурмаг

Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...