Үргэлжилсээр......
Тиймээ..... Бидний хийж байгаа сайн үүлсийн аян үргэлжилсээр л байна. Дэлхий дээр 7 тербум гаруй хүн байдаг. Харин манай Монголд 3 сая гаруй хүн байдаг нь жоохон харамсалтай.
.....Бас болоогүй цөөхөн хүн амтай улсын тоонд ордог хэрнээ өөр хоорондоо эвтэй байх нь тун чиг ховор үзэгдэл.
Ардчилал гэх тодотголтой энэ нийгэмд хүн дүрст араатан ихсэж байгаагийн тод жишээ нь хүүхдийн хорих ангид хоригдож байгаа хүүхдүүд юм. Тэд эд тоглож, хөгжилдөж..... Эцэг эхийнхээ хайранд нь өлгийдүүлэн өсөх ёстой байсан ч хэдийнээ оройтож шорон гэх хар төмрийн цаана нарыг үл харан өсөж томорсоор. Үүний гол буруутан нь тодорхой биздээ... Бид энэ хүүхдүүдийг ийм болгосон хүмүүсийг буруутгах гэж биш харин тэдний үлдсэн амьдралд баяр баяслыг авчирхаар энэ удаагийн сайн үйлсийн аянаа эхэлж байгаа.
Тэд шорон гэх ертөнцөд тусгаарлагдан амьдарч байгаа ч тэд бол Монголын ирээдүй. Засаад, чиглүүлээд, заагаад өгвөл тэд сайхан амьдрана. Учир нь тэд бол хүүхдүүд. Та ч хүүхэд байсан. Боддоо.... Та алдаж л байсан байж таараа. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй юм. Харин алдаагаа ухаардаг хүн гэж л байдаг юм.
Бурхан гэж байдаг бол та тэнд байгаа хүүхдүүдэд тус болоорой. Магалгүй ирээдүйн эмч, пропессор, ерөнхийлөгч, нобелийн шагналын эзэд байх ч юм билүү. Хэн мэдлээ... :) Амьдралыг таахын аргагүй.
No comments:
Post a Comment