Бурхан минь таны оронд бөөн бөөн бурхад байхад
Буянт буурал ааваар минь таны орон дутаа юу
Буурал хорвоогийн жамаар өтгөс буурлууд өндөр наслаад
Буцаад явахдаа танайд хотолдог нь яамай даа.
Бүрлээч болсон хүмүүсийг хар цагаанаар нь дэнслэдэг үү
Бурхан, эрлэг хоёр буруу зөвийг нь шүүдэг үү
Дэнсэлж, жигнэсэн хойноо дээд тэнгэрт залдаг уу
Диваажин там хоёрын ялгаа нь юу юм бэ?
Замбуу тивд аав минь мөрөөрөө л хүн байсан
Загнаж, жанчих нь ч ховор ч харцаараа л үгээ хэлчихдэг
Зургаан сайхан үр удмаа миний л ээжид тэврүүлсэн
Залуу ч явсан, мандаж ч явсан миний л аав минь
Зулын өмнө та минь зураг болон үлджээ
Нэрийн минь өмнө та овог болон мөнхөрч дээ
Бидний зүрхэнд мөнхийн гал болон бадамлаж
Буруу зөрүү явахыг минь тэндээс л тунгааж байгаа даа
Бурхан минь та диваажингийнхаа
Баян бүрд цогцолсон тансаг цэцэрлэгтээ
Буурал аавыг минь тайван нойрсуулж
Буцаад бидэнд төрүүлж хайрла.
Subscribe to:
Post Comments (Atom)
Худал хуурмаг
Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...
-
Залхуурал бол чамайг бага багаар хороож байдаг хорт хавдартай адил зүйл. ЧАМД эсвэл ТАНЬД яг одоо хамгийн их хэрэгтэй зүйл юу? гэж асуу...
-
Мөрөөдөл Мөрөөдөл ер нь их сайхан зүйл юм шигээ. Би мөрөөдөл гэх бодолдоо амьлуулсан ертөнцдөө өөрийнхөөрөө байж чаддаг болохоор би мөрөө...
-
Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...
No comments:
Post a Comment