Гайхалтай үзэсгэлэнтэй энэ хотод очиж үзэх бол миний мөрөөдөл.
Би нэг удаа Монгол HD сувгаар гарсан "Шөнийн ээлжнийхэн" олон ангит уран сайхны киног үзэсний дараа энэ хотод очих мөрөөдөлтэй болчихсон. Энэ л улсад миний мөрөөдлийн ихэнх нь биелэх юм шиг санагдана. Би энэ улсад очих ёстой мэт үргэлж бодогддог. Гайхмаар нь би энэ улсад хайртай.
Бодолд чинь багтаж байвал биелэх боломжтой гэдэг. Миний бодлын ертөнцөд байна. Тэгэхээр хэзээ нэгэн өдөр явах л болно. Надад саад болох юу ч байхгүй. Энэ миний амьдрал, миний ертөнц. Миний бодол. Би залуу хүн. Тиймээс одооноос надад хичээхээс өөр сонголт байхгүй. Өөдрөг бай. Тэгвэл чи үргэлж хүссэн зүйлээ авна гэдэг шүү дээ.... Бид төгс байдаггүй ч төгс зүйл рүү тэмүүлэх ухамсартай байх л хэрэгтэй.
No comments:
Post a Comment