Та энэ хорвоод юуны төлөө амьдарч байна...... Би бол мөнгөний төлөө амьдарч байна. Мөнгө бол юу ч биш. Зүгээр нэг цаас гэж бодсон хэдий ч яг үнэндээ урагш нэг алхах тусам мөнгө л хэрэгтэй болох юм. Амьдрахын төлөө сурах хэрэгтэй. Харин сурахын төлөө мөнгө олох хэрэгтэй. Хүний амьдрал залуу байхад мөнгөөр хязгаарлагддаг юм байна гэдгийг л би маш сайн ойлгож авч байна даа. Баян айлын өв залгамжлагч болоод төрчихгүй яааваа гэж хаяадаа нэг боддог. Энэ хорвоод амьдрахын төлөө мөнгө олдог биш амьдарч байгаагаараа мөнгө авдаг бол гоё байхсан даа гэж хүртэл бодох юм. Харин хүн хөгшрөөд ирхээр аз жаргалтай байхын төлөө амьдрахгүй яаавдаа гэж хэлцгээдэг. Мөнгөний төлөө амьдарч байгаад хайртай дотны хүмүүсээ өөрөөс нь холдож байгааг анзаардаггүй хэсэг хүн байхад, аз жаргалын төлөө мөнгийг умартдаг хэсэг бүлэг бас байна. Хамгийн сүүлийн хэсэг бүлэг хүмүүс бол хамгийн их шуналтай гарууд. Яагаад гэвэл тэд мөнгө аз жаргал хоёрыг хоёуланг нь авахыг хүсдэг хүмүүс. Би яг тэр шуналтай хүмүүсийн тоонд нь ороод байна. Та алинд нь орох вэ???
Subscribe to:
Post Comments (Atom)
Худал хуурмаг
Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...
-
Залхуурал бол чамайг бага багаар хороож байдаг хорт хавдартай адил зүйл. ЧАМД эсвэл ТАНЬД яг одоо хамгийн их хэрэгтэй зүйл юу? гэж асуу...
-
Мөрөөдөл Мөрөөдөл ер нь их сайхан зүйл юм шигээ. Би мөрөөдөл гэх бодолдоо амьлуулсан ертөнцдөө өөрийнхөөрөө байж чаддаг болохоор би мөрөө...
-
Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...
No comments:
Post a Comment