Өнөөдөр чиний амьдралын сүүлийн. Өнөөдөр 2017.05.04-ний өдөр. Яг одоо шөнийн 02:30 минут болж байна. Би яг одоо энэ цаг мөчид хорвоогоос явах гэж байгаа хүн шиг л нийтлэлээ бичиж сууна.
Би унтмааргүй байна. Учир нь өглөө сэрэхгүй ч байх юм билүү. Амьдралыг таахын аргагүй шүү дээ. Тэр тусмаа хүний бие махбодыг таахад тун хэцүү..... Унтаж байхдаа зүрхний шигдээсээр нас барахыг хэн байг гэхэв дээ. За за тоглосон юмаа. Түй Түй. Муу ёр ххэ.
Зүгээр л өнөөдөр их содон өдөр байна. Мартагдсан, сэтгэл зовоосон, аз жаргалтай байсан гэх мэт маш олон зүйл миний толгойд эргэлдээд байна. Энэ бүх зүйлээ би зүгээр л бичмээр санагдсан юм. Гэхдээ би яг одоо унтах ёстой. Амжилтын хамгийн том нууц бол сайн амралт юм гэж нэг зүйл дээрээс уншиж байсан юм л даа.
Уншаагүй орхисон номны хуудас болгоны тоогоор хүний амь явж байдаг гэсэн. Би амьдралдаа хэзээ ч мартахааргүй тэр том алдааг хиймээргүй байна. Учир нь би ХҮНИЙ ЯСЫГ ТООЛЖ МАХЫГ НЭРЛЭДЭГ ШИНЖЛЭХ УХААНД суралцдаг. Би энэ шинжлэх ухаанд ямар их хайртай гээч....
No comments:
Post a Comment