Архи гэж юу юм бэ? Хүмүүс яагаад тэрний төлөө амиач өгөхөөс буцахгүй байдаг юм бол? Архи байвал гэр бүл тэдэнд огт хэрэггүй гэж үү?. Архины мөнгөө эхнэрээсээ авахын тулд зодож, харааж зүхэж, уурлаж, хүүхдээ хүртэл зоддог тэр ер нь хүн мөн үү? Амьдралд ямар ч хэрэггүй энэ шингэнийг яаах гэж үйлдвэрлэж байдаг талаар бодоход миний бяцхан тархи эс хүрнэ... АРХИ бурхан минь энэ юунд хэрэгтэй юм бэ? Эхийнхээ гэдсэнд байгаа хүүхдийг цочтол, гэмгүй байсан нэгнийг энэ хорвоогоос явтал, ах дүүс амраг садан бие биенийгээ хороох хэмжээний тэр тийм хэрэгтэй зүйл үү? Хүмүүс ахархан энэ амьдралаа аяга усны төлөө өгч байгааг хархаар сэтгэл өвдөж байна. Хүн амьтнаас ялгарах ганц зүйл нь оюун ухаан гэдэг. Тэгвэл тэр оюун ухаан нь хаачсан болоод өнөөгийн энэ нийгэмд хүн дүрст араатан ихсэнэ вэ??? Энэнд хэн буруутай вэ?
- Архи үйлдвэрлэж зардаг газрууд уу?
- Архийг гаднаас оруулж ирдэг экспортлогч нар уу?
- Мэдсээр байж ямарч арга хэмжээ авдаггүй улсын дээдсүүд болох малнууд уу?
- Зодуулж нүдүүлж байгаа бяцхан үрс, хөгшид, эхчүүд үү?
- Эсвэл олдсоноо гударч байгаа тэр алуурчид уу?
Уншигч та бүхэн энэ асуултнуудад өөр өөрсдийнхөөрөө нэг хариулаад үзээрэй.....
Хатуу ч юм шиг, хахир ч юм шиг энэ амьдралд хүмүүс бид нар жаргах гэж л ирдэг. Энэхэн жаргалын богинохон хугацааг хүмүүс архины хар гайгаас болоод үгүй хийж байна гэж л би хэлэх гээд байгаа юм. Дусал архи ч хүний бие махбодид маш муугаар нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд баталсан байгаа.
No comments:
Post a Comment