Хайр ба харуусал. Гайхаж байна. Итгэхгүй байна. Надаас хэзээ ч холдохгүй мэт байсан тэр хүн одоо миний хажууд алга. Уйлмаар байна. Санаж байна. Харах тоолондоо өмнөх шигээ инээмсэглээд очмоор санагдана. Даана ч өмнө минь маш том уул байгаа мэт. Яаж дээшээ авирах учраа олохгүй хий дэмий л ёроолоор нь эргэлдэнэ.
Найз минь хэзээ ч тавихгүй мэт байсан гарыг түрүүлж тавьсан намайгаа уучлаарай. Гомдоож байгаагаа мэдэхгүй тэнэглэсээр маш хол явчихсан байна. Хамт цохилох дөрвөн зүрхний нэг нь байхгүй болохоор үнэхээр чамаар ус агаар мэт дутна. Баясах, баярлах, зугаацах гээд маш олон жаргалтай мөчүүдийг найз чамтайгаа өнгөрүүлжээ. Чи бодож байна уу? Бидний цугтаа өнгөрүүлсэн томоогүйхэн маш олон дурсамжийг....... Би үргэлж боддог.
Бид амьдарч байна.
Нэг гаригт, нэг дэлхийд, нэг тэнгэрийн дор оршиж байгаа учраас дөрвөн найз инээмсэглэд уулзах өдөр ирэх байх гэж найдъя. Тэр өдрийг би тэвчээртэйгээр хүлээнэ ээ. Найз минь чамдаа хайртай шүү. Аз жаргалтай байгаарай. Үргэлж инээж байгаарай.
No comments:
Post a Comment