Sunday, 7 May 2017

Ээж үнэхээр худалч......


Та нар ээжийгээ санадаг уу. Гэнэт би ээждээ маш их гомдмоор санагдчихлаа. Ээж нар ер нь их худалч байдаг юм байна. Ухаан орсон цагаасаа хойш ээжийнхээ худлаа хэлсэн болгоныг эрэгцүүлж нэг бодохоос өөр аргагүйд хүрэв.

Анхны худал үгс нь хэзээ ч юм бэ дээ би жаахан байсийн эмнэлэгт сар гаран хэвтдэг байнга өвчин ороодог хүүхэд байхад минь ээж нь удахгүй ирнээ гээд орхиод явдаг байж. Өдөржин цонхон дээр ээжийгээ харуулдан сахиур ах эгчийн халамж хайранд эмнэлэгийн зовиурт өдрүүдийг эвхэнэ Ажилтай болохоор охиноо сахиж чадахгүй дотроо ямар их шаналж өмөлздөг байсан бол...
Удаах нь 24ийн цэцэрлэгт явдаг намайг орой ээж нь ирээд авнаа охиноо гээд 24ийн 3хан чихрээр хуурчихаад хүрэн пальтогоо дэрвүүлэн эргэж харахгүй явахад нь нар жаргатал ээжийгээ мөрөөдөн 5 хоног тарчилж байхдаа ээж муухай гэж гомддог байж. Нулимсаа надад үзүүлэхгүй гэж эргэж харалгүй явдаг байсныг нь балчирхан ухаандаа би яаж мэдэх вэ...
Эрээнд охиноо газар үзүүлэх гэж дагуулж очоод 1 юаны ундаа зөндөөнийг авхуулаад ээжээ та уух уу гэхээр ээж нь цангаагүй ээ гэж наймааны хэдэн халтар төгрөгөө өөрөөсөө харамладагийг нь мэдэхгүй
Аяга хоолныхоо амттайг нь охиндоо өгчихөөд тогооныхоо ёроолыг хуруугаараа хусаж суухад нь ээж ямар хурдан иддэг юм гэж гайхдаг байж...
Хааяахан хамт явахдаа 7р ангийн том охин болчихоод автобусны 200хан төгрөгтэй байхад нь нэхсээр байгаад зайрмаг авхуулчихаад алхаад харья гэхэд нь ядраад байна гэж урваганаад уйлан шахан хөтлүүлж явахдаа ээжийнхээ дотогшоо өмөлзөхийг мартаж...
Ээжийнхээ шинэ хувцас хэзээ хамгийн сүүлд өмссөнийг шинэ өсгийт хэзээ гишгэсэнийг ээж нь гамтай өмсдөг юм хуучраагүй ээ миний хувцас гэж худлаа ярьсаныг...охин нь мартаагүй ээ....
Хамгийн сүүлд та минь 4 жилийн өмнө 9р сарын7нд ЭЭЖ НЬ НУТАГТАА ЯВААД 7ХОН ХОНООД ИРНЭ.ТЭГЭХДЭЭ ОХИНДОО МОЙЛ ЗӨӨХИЙ ЦӨЦГИЙ АВЧИРНА АА МИНИЙ ОХИН ДУРТАЙ ШДЭЭ. АЖЛАА САЙН ХИЙЖ БАЙГААРАЙ ГЭЭД ХҮЙТЭН АЙМШИГТ ТЭР Л ШӨНӨ ЯВСАН...
ТА ИРЭЭГҮЙ ТА ХУДАЛЧ...
ОХИН НЬ Ч ГЭСЭН ХУДЛАА ЯРИХ Л БАЙХ ДАА ХҮҮХЭДДЭЭ.... Copy


No comments:

Post a Comment

Худал хуурмаг

Үнэнээр далдлагдсан худал хуурма г та дэндүү муухай юм. Итгэж байсан бүх зүйл нүдний өмнө өөрчлөгдөх дэндүү гунигтай. Бас дэндүү их өвтөгдө...