Яг одоо цагын зүү 01:22 минутыг зааж байна. Гайхалтай гэмээр шинэ он гарахад ердөө 11хэн цаг гаруй хугацаа үлджээ. ☺ 2017 Миний хувьд амжилт, ололт тийм ч их байгаагүй ч гэсэн амьдралыг минь өөрчлөх шинэ санаа, танихгүй улс, шинэхэн найзууд, зоригтой ч эрсдэлтэй алхам зэргээр дүүрэн жил байлаа. Магадгүй бурхан надад 2018 онд гаргах амжилт, ололтондоо бэлд гэж бүхэл бүтэн нэг оныг өгсөн биз. . Би бэлдсээр, бэлдсээр л байгаа. Харин манай клубын хувьд үнэхээр үр өгөөжтэй сайхан жил байлаа шүү.
Бид үргэлж халуун сэтгэлээр хүмүүст тусалдаг.
Бид үргэлж сайн сайхан зүйл рүү тэмүүлдэг.
Бид нэг гэр бүл болоод хэдийнээ хоёр жилийг ардаа үджээ Энгийн юм шиг хэрнээ тэр өвөрмөц сайхан хүмүүсийг надад бэлэглэж нэг гэр бүл болгосон бурхандаа талархъя. Бидний зүрх нэгэн хэмээр цохилж, бидний сэтгэл нэгэн зүгт тэмүүлж байгаа цагт бид зогсохгүй. Би та нартаа маш их хайртай шүү. Дахин баярлалаа. МАИДСОНК ❤❤❤